Инструкция Серии Колосянам 2,7
Цуврал Колоссай 2:7
Цувралын зорилго бол итгэгч хүн бүрд Христтэй адилхан болж өөрчлөгдөх явцад нь туслах. (Хүмүүст Цуврал 2:7 нь өөрөө хүмүүсийг өөрчилдөг гэсэн ойлголт өгч болохгүй). Есүс дагалдагч нараа төлөвшүүлхэд гурван жилээ зориулсан. Тийм болохоор зарим пасторуудын “хурдан хэмнэлээр” сайн үр дүн болон амжилтанд хүрнэ гэж найдах нь Ариун Бичээстэй зөрчилдөж байна.
Цуврал 2:7 зааж байгаа хөтлөгчийн хувьд үндсэн ач холбогдол нь чанар, чанар бас дахин чанар байдаг. Гол хүчин зүйл нь практик дадлага туршлага байх юм. Миний хувьд Ленинск-Кузнецск хотын Цуглааны пастор маш тод жишээ болсон билээ. Хичээл дуусах дөхөхөд бүлгийн гишүүд нь сургалтаа дууссаны дараа үргэлжлүүлэн юу хийх тухай сонирхож асуусан байна. “1-р номоо үзнэ” гэж пастор хариулжээ. Бүлгийн гишүүд нь 1-р номоо үзээд дууссан гэдгийг пастортаа хэлэхэд тэрээр: “Үгүй ээ та нар асуултуудад хариулсан болохоос номыг судлаж үзээгүй” гэж хэлсэн. Тэгээд бүлгээрээ дахин 1-р номоо судлаж эхэлсэн юм.
Сургалтын материалуудыг: өдөр тутам Библи унших, эшлэл цээжлэх, залбирах, бусадтай харилцаатай байх болон Сайн мэдээ түгээх гэсэн сүнслэг дэгүүдийг тогтмолжуулж, сайжруулах зорилгоор байнга судлах юм.
Цуврал 2:7 бүх хүнд тохирдог уу? Үгүй. Маргаан мэтгэлцээн дэгдээх сонирхолтой хүмүүсийг сургалтын бүлэгт оруулахгүй байх нь хэрэгтэй.
Хичээлийг үр дүнтэй явуулахын тулд сайн бэлтгэгдсэн хөтлөгч нар хэрэгтэй. Бэлтгэгдээгүй хөтлөгч нар дагалдагч бэлтгэх энэхүү сургалт болон хичээлд ноцтой хохирол учруулдаг.
Цуврал 2:7 бол цуврал лекц биш юм. Бүлгийн гишүүн бүр өөрийгөө илэрхийлэх бүрэн боломжтой.
Бүлэгт байх нийт хүмүүсийн тоо 8 эсвэл 10-аас дээшгүй байх хэрэгтэй. Бүлгийн гишүүд бие биендээ өөрсдийн үнэт зүйлсээ хуваалцах бөгөөд нийтийн ашиг тусын төлөө өөр өөрсдийн хүчин чармайлтаа оруулна. Тэдний амьдрал бие биентэйгээ уялдаа холбоотой болж илэн далангүй, нээлттэй зүрх сэтгэлийн харилцаан дотор хамтдаа залбирлаар болон сүнсээр өсөх болно.
Гэрийн даалгавар хийх цаг нь долоо хоногт нэг цагаас илүүгүй байх хэрэгтэй. Гэрийн даалгавараа хийгээгүй байх нь дараагийн хичээлээ таслах шалтгаан болох ёсгүй юм. Харин гэрийн даалгавараа тогтмол итгэмжтэй хийх нь таны Цуврал 2:7-ийн материалууд дээр ажиллах урам зориг эрч хүчийг өсгөх болно.
Бүлэг долоо хоногт нэг удаа нэг цаг гучин мунут эсвэл хоёр цагийн хугацаатай уулзана.
Хичээл хийх уулзалт нь Цуглааны байранд эсвэл бүлгийн гишүүдийн гэрт долоо хоногийн дундуур аль ч өдөр болж болно.
Хэрвээ бүлгийн зарим гишүүдэд хамтдаа өнгөрүүлсэн цаг нь хангалттай санагдахгүй бол бүлгийн хөтлөгч тухайн хүний шаардлагыг харгалзан үзээд хувьчлан цаг гаргаж уулзаж болох юм.
Бүлгийн гишүүд заавал бүгд итгэгч хүмүүс байх албагүй. Барнаул болон Рубцов хотууд энэ жишээний шилдэг төлөөлүүд юм. Бурханыг хайж байсан хүмүүс Цуврал 2:7-оор дамжуулан Христийг хүлээн авсан олон гэрчлэлүүд байна.
Цувралын хичээлүүдийг 11-80 насны бүх хүмүүс амжилттай судлаж амьдралдаа ашиглаж байгаа билээ.
Цуврал маань зөвхөн шинэ итгэгч нарт зориулагдсан хичээл биш юм. Учир нь итгэгч болоод олон жил болсон, сүнсний хувьд зогсонги байдалд орсон олон хүмүүс судлаж хичээллэж эхлээд байгаа бөгөөд эдгээр асуудлуудыг шийдэх шилдэг гарцуудын нэг нь Цуврал 2:7 болжээ.
Цуврал 2:7 нь Чуулганы тоо томшгүй олон ахлагч, удирдагч нарыг бэлтгэн гаргаж байгаа хүлэмж болж хувирсан байна.
Цуврал 2:7 нь зургаан цуврал номоос бүрддэг. Цувралыг судлаж дуусахад хэдий хэр цаг хугацаа орох вэ? Ном тус бүрийг судлахад ойролцоогоор 12 долоо хоног шаардагдана. Хэрвээ бүлгийн гишүүдийн зорилго Христтэй үнэхээр адилхан болохыг хүсч байгаа бол тэд яарахгүй. Бүлэг болгон өөрсдөө хичээлүүдийг судлах хугацаагаа шийднэ. Учир нь бүлгийн гишүүдийн ойлгож хүлээж авах чадвар болон хүлээн авсан зүйлээ амьдралд хэрэгжүүлэх байдал нь харилцан адилгүй юм.
Сатанд итгэгч хүн сүнсний өсөлт төлөвшилт рүү тэмүүлж байгаа нь хэзээ ч таалагдаж байгаагүй. Бүлгийн зарим гишүүд гэр бүлээсээ хамгийн анхны итгэгч нь байж болох юм. Тиймээс тэр итгэгч аврагдаагүй байгаа гэр бүлийнхээ гишүүдээс ямар нэгэн урам зориг авах гэж хүлээх хэрэггүй.
Тийм учраас бүлгийн хөтлөгч нь хичээлээ амжилттай цааш үргэлжлүүлэхийн тулд бүлгийн гишүүдэд ньурам зориг болон сэтгэлийн дэм хэрэгтэйг ойлгож мэдэрдэг байх ёстой.