ЦУВРАЛ 2:7
1-Р НОМ (book 1) старомонгольский
Цуврал 2:7. 1-р ном.
Таны амьдралыг Христ дотор баталгаажин, сүнсээр өсч төлөвшихөд туслана.
Та доорхи зүйлсд суралцана. Үүнд:
– Библи уншихаас баяр хөөрийг авна.
– Христийн замаар Түүнийг даган явхад амин чухал ач холбогдолтой 5
эшлэлийг Библиэс
цээжилнэ.
– Бурхантай залбиралаар дамжуулан байнга, үр жимстэй цагийг хамт
өнгөрөөх, Бурханы Үгийг бодож тунгаах, чухал санаануудыг тэмдэглэл
болгож бичиж үлдээх.
– Яаралтай зүйлсийн дарамтнаас эрх чөлөөтэй байх.
– “Миний амьдралын тойрог” тайлбар зурагтай танилцах.
Цуврал 2:7. 2-р ном.
Танд итгэлээ улам гүн гүнзгий Христ руу барьж байгуулахад туслах бөгөөд
таны итгэлийн амьдралыг үр жимстэй, утга учиртай байхад туслана.
Та доорхи зүйлсд суралцана. Үүнд:
– Бурхан руу ирхэд туулсан өөрийн замаа бусдад ярьж өгөх.
– Бурхантай урт хугацаагаар хамт байж ярилцахад суралцах (жишээлбэл
хагас өдөр).
– Христ таны амьдралыг хэрхэн удирдаж байгааг амьдрал дээрээ олж харж
тунгаан бодох болно.
– Христитгэлт хүний амьдралын гол салбаруудыг тэнцвэртэй авч явхад чухал
үүрэг гүйцэтгэдэг түлхүүр 12 эшлэлийг цээжилнэ.
– Ариун Сүнсээр дүүрэн амьдрах Библийн зарчмуудыг судлаж мэднэ.
– “Миний зүрх сэтгэл Эзэний орших гэр” нийтлэлийг судлаж, хэлэлцэнэ.
Цуврал 2:7. 3-р ном.
– Христтэй хамт хэрхэн амжилттай өсч хөгжих вэ гэдгийг талаар олон шинэ
зүйл сурч, суралцах болно. Таны сүнсний өсөлт доорхи зүйлсийн
тусламжтай үргэлжилж улам үр жимстэй болно.
– Библийг уншиж, судлаж сурна.
– “Гүүр” тайлбар зургийг ашиглан бусад хүмүүст “Сайн мэдээ” түгээж
сурна.
– Сайн мэдээ түгээхэд зайлшгүй шаардлагтай үндсэн 12 эшлэлийг цээжилж
эхлэнэ.
– Христ доторхи амьдралын үндсэн зарчмуудад суралцана.
– Библиэ ашиглан бусадтай харилцан яриа, мэтгэлцээн хийхэд суралцана.