Бидний итгэлийн бэлэг тэмдэг
Бидний итгэлийн тунхаг
Бид,
Хуучин болон Шинэ гэрээний Бичээс нь Бурханы амьсгалсанаар ба алдаа эндэлгүй, амьдрал болон итгэлийн хувьд шаардлагатай бүх зүйлийг агуулдаг бөгөөд эрхэм дээд, эргэлзээгүй, эрхмэдэлтэйд итгэдэг.
Эцэг, Хүү, Ариун Сүнс – гурвалаар оршигч, нэгдмэл, цор ганц, төгс Хүчит Бурханд итгэдэг.
Есүс Христ жинхэнэ бурханлаг мөн чанараар, гайхамшигтайгаар, өө сэвгүй бүрэлдэж, Ариун Сүнсээр төрсөнд итгэдэг.
Бурхан Адам, Ева хоёрыг Өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн ч тэд нүгэл үйлдсэн бөгөөд энэ нүгэл нь зөвхөн бие махбодь төдийгүй, мөн сүнслэг үхлийг авчирсан. Тэр цагаас хойш бид бүгдээрээ Бурханы өмнө гэм нүглийн тэмдэг ба гэмийн буруутгалыг үүрдэгт итгэдэг.
Их Эзэн Есүс Христ бидний нүглийн төлөө үхсэн бөгөөд Түүнд итгэсэн хүмүүс, Түүний үхлээр зөвтгөгдөж, Бурхантай эвлэрдэгт итгэдэг.
Есүс Христийн бие махбодын амилалт, Түүний тэнгэрт дээш өргөгдсөн бөгөөд жинхэнэ Тэргүүн Тахилчийн хувьд Бурханы өмнө бидний төлөө зуучлан гуйдагт итгэдэг.
Ирээдүйд бидний Эзэн Есүс Христ махан биеэр эргэн ирнэ гэдэгт итгэдэг.
Эзэн Есүс Христийг зүрх сэтгэлдээ, итгэлээр хүлээн авсан хүмүүс, Сүнсээр төрсөн ба Бурханы гэр бүлийн гишүүн болдогт итгэдэг.
Ариун Сүнс бүх итгэгчдийн дотор амьдардаг ба сүнслэг амьдралыг тэдэнд өгч, Христтэй адил дүр төрхтэй болгон, үйлчлэлд гаргадагт итгэдэг.
Зөвт ба зөвт бус хүмүүсийн бие махбодын дахин амилалт болон зөвт шударга хүмүүст мөнхийн ерөөл, зөвт бус хүмүүст мөнхийн шийтгэл өгөгдөнө гэдэгт итгэдэг.