4 үеийн дагалдагчдыг үржүүлэх
2 Тимот 2:1-7эшлэл бол 4 дэх үеийн дагалдагч нарыг үржүүлэхэд юу саад болдог бас юу тус болдог тухай юм. Тухайн үед Паул элч өөрийн шавь ба өргөмөл хүү болох Тимотыг сургаж байсан бол өнөөдөр бас бид нарыг сургаж байна.
1-р алхам.Энэ хэсгийг хэд хэдэн удаа уншаарай.
2 Тимот 2:1Иймд хүү минь, Христ Есүст буй нигүүлслээр зоригтой бай.
2 Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга.
3 Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов.
4 Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд аж амьдралын явдалд хутгалддаггүй.
5 Хэн нэгэн дүрмийн дагуу барилдахгүй бол титэм авахгүй.
6 Зүдэж зүтгэсэн тариачин эхлээд ургацаа хүртэх ёстой.
7 Хэлж буйг минь эргэцүүлэн бод. Эзэн, чамд алив бүхэнд ойлголт өгнө.
2-р алхам.Энэ хэсэгт юу хийх тухай тодорхой заавар бас чиглүүлэг өгсөн хэгсийг доогуур нь зурж тэмдэглээрэй.
3-р алхам. Доорх асуултуудад хариулаарай:
1-р эшлэлд Паул Тимотыг юунд уриалан дуудаж байна вэ?
________________________________________________________________________________
2-р эшлэлээс харахад Есүс Христийн нигүүлсэл дотор юунд хатуужих ёстой байна вэ?
________________________________________________________________________________
4 үеийн дагалдагчийг хэрхэн бэлдэх тухай Паул элч гурван жишээ ашиглан тайлбарлаж өгнө.
- ___________________________
- ___________________________
- ___________________________
7-р эшлэл дээр Паул Эзнээс ямар тусламж гуйн залбирч байна вэ?
________________________________________________________________________________
Энэ гурван жишээнээс бид 4 дахь үед сургах сургалтаа хэрхэн яаж дамжуулан өгөх вэ гэдэг дээр юу сурч байна вэ?
________________________________________________________________________________
Бичээсийг гүйцэлдүүлэхийн тулд би юу хийх ёстой вэ?
________________________________________________________________________________
Дагалдагчдын сүнслэг өсөлтөнд нөлөөлөх арга хэрэгсэл
| Библийн эшлэл | Өөрийн үгээр | Би үүнээс хойш … |
| Судалж байгаа эшлэлээ бүтэн хуулж бичнэ.
Эхний 1-5 эшлэл. Дэд хууль 17:18-19 “Хааны дүрэм” |
Энэ эхээс “өгүүллэг” бичихийн тулд чухал дүгнэлт гаргах гол зүйл дээрээ анхаарлаа хандуулаарай. | Өнөөдөр энэ үгийн дагуу та ямар шийдвэр гаргах гэж байна вэ? Бичхээсээ өмнө залбирна уу? Энэ шийдвэр нь 24 цагийн хугацаанд хэмжигдэх ба гүйцэлдэх боломжтой шийдвэр байх ёстой. |
| Жишээ: | ||
| Иошуа 1:8“Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж, өдөр шөнөгүй үүнийг бясалган, үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж, чи амжилтад хүрэх болно”. | Бурханы хэлсний дагуу хийхийн тулд байнга Библиэс суралцаж бай. Үр дүнд нь чиний ажил үйлс үргэлж мэргэн ухаан ба амжилт дагах болно. | Би үүнээс хойш:
Библиэс үргэлж шинэ эх судлах бөгөөд өдөр бүр Библиэ уншиж байх болно. Сурсан үнэн зүйлээ биелүүлэхийг хичээх болно. |
| Дадлага: | ||
| Лук 4:4. (Лук 4:1-13 уншаарай) | ||
3 дахь багананд:
- “Би үүнээс хойш” гэсэн үгийн доор бид өөрсдийн практик шийдвэрүүдээ бичнэ
- Бичих өгүүлбэр маань их биш ч гэсэн товч бөгөөд тодорхой байх ёстой
- Хөндлөнгөөс хэн ч бай ирээд гаргасан шийдвэр маань шалгах эрхтэй тул шийдвэр маань 24 цагийн хугацаанд хэмжигдэх ба гүйцэлдэх боломжтой байх ёстой.
- Жишээ нь: Би үүнээс хойш өдөрт 30 минут Библи уншина. Энэ нь би Библиэ их цагаар унших болно гэж бичсэн ерөнхий өгүүлбэрийн оронд ашиглаж болно.
- Мэдсэн зүйлээ хэнд, хэнтэй хуваалцах вэ?